Татварын ерөнхий газрын дарга З.Заяабал, “E-Mongolia”-ийн хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай болж, мэдээллийг цаасаар бус цахимаар авах боломж бүрдэж байна.
Татвартай холбоотой үндсэн 48 үйлчилгээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем emongolia -д орсон.
Эдгээр үйлчилгээний жагсаалт:
- Татварын өрийн үлдэгдлийн лавлагаа
- Байгууллагын татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт
- Татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа
- Тендерийн тодорхойлолт
- Иргэнд олгох тодорхойлолт
- Аж ахуй нэгжийн орлогын албан татвар
- Суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар
- Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ
- Оршин суугч бус этгээдээс суутгасан НӨАТ
- Дотоодын архины онцгой албан татвар
- Дотоодын пивоны онцгой албан татвар
- Дотоодын дарсны онцгой албан татвар
- Дотоодын тамхины онцгой албан татвар
- Дотоодын спиртын онцгой албан татвар
- Дотоодын шимийн архины онцгой албан татвар
- Улсын тэмдэгтийн хураамж
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
- Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр
- Үүсмэл ордын нөөц ашигласны төлбөр
- Стратегийн ач холбогдол бүхий ордын АМНАТ-ын тусгай төлбөр
- Суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
- Арилжааны банкны суутгасан АМНАТ
- Автын агаарын бохирдлын төлбөр
- Нүүрсний агаарын бохирдлын төлбөр
- Органик уусгагчийн агаарын бохирдлын төлбөр
- Томоохон эх үүсвэрийн агаарын бохирдлын төлбөр
- Ус бохирдуулсны төлбөр
- Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр
- Нийслэл хотын албан татвар
- Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны усны төлбөр
- Зам ашигласны төлбөр
- Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар
- Хувь хүний орлогын албан татвар
- Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татвар
- Иргэний үл хөдлөх, эд хөрөнгө борлуусны албан татвар
- Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын тайлан
- Галт зэвсгийн албан татвар
- Ойн нөөц ашигласны төлбөр
- Ан амьтны нөөц ашигласны төлбөр
- Байгалийн ургамал нөөц ашигласны төлбөр
- Ахуйн хэрэглээний ус, рашаан ашигласны төлбөр
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
- Хог хаягдал үйлчилгээний хураамж
- Татварын торгууль
- Татварын алданги
- Газар эзэмших, ашиглах эрх борлуулсны албан татвар
Н.БАТАА