Эрүүл мэндийн яам корона вирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Томуу төст өвчний хүнд халдвар нь дэлхий дахинд болон манай улсад нийт өвчлөлийн дийлэнх хувийг эзэлж байна. Амбулатори нийт өвчлөгчдийн 4,2 хувийг томуу томуу төст өвчин, сүүлийн долоо хоног буюу өмнөх жилтэй хариуцуулбал 0,2 хувь нэмэгдсэн байна. Насны бүлгээр авч үзвэл 15 хүртэлх насны хүүхдүүд 90 орчим хувийг үүний 70 орчим хувь нь 4 хүртэлх насны хүүхдүүд байна. Өвчлөлийн байдлаас харвал өвчлөл бага зэрэг нэмэгдэх хандлагатай байна.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид хийж буй шинжилгээгээр наймдугаар сарын сүүлээс хойш хүн амын орчилд реновирус эргэлтэд байсан бол арваннэгдүгээр сарын эхэн үеэс л энтеровирус, аденовирус, боковирус нэмэгджээ. Гэхдээ одоогоор томуугийн вирус эргэлтэд орж ирээгүй байна.
Томуугийн өвчлөл хүндрэлээс сэргийлэх хамгийн чухал зүйл бол вакцин. Вакцинжуулалт өнөөдрийн байдлаар 98 хувьтай байна. Нэмэлтээр 100 000 хүн тун вакцин захиалсан үүнийг албан байгууллагад хийхээр төлөвлөж байна. Одоо 80 000 орчин хүний захиалга авсан.
Өнгөрсөн жил маск зүүх, гар угаах, өвчилсөн бол өөрийгөө тусгаарлах зэрэг арга хэмжээг авснаар томуугийн тархалтыг тав дахин бууруулж чадсан. Энэ удаад мөн эдгээр арга хэмжээг авч чадвал томуугийн хүндрэлээс сэргийлэх бүрэн боломжтой.
Дулаан хувцаслах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх аарц, чацаргана, аньсний жүүс халуун бүлээнээр уух. Гэр болон анги танхимд агаарын сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээ хийхийг зөвлөж байна.
Хэрэв томуугийн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл бусдад тараахгүй байх үүднээс өөрийгөө тусгаарлаж сургууль цэцэрлэгт явахгүй байх, харьяа өрхийн эмнэлэгт хандах, шаардлагагүй бол олон нийтийн газраар явахыг байхыг хүсье” гэлээ.
Л.Баяр