09.40 цагт: БШУЯ-ны гадна талбайд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.
10.00 цагт: НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн гүний гаальд хянадаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэрт хийж буй шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 91887887
10.00 цагт: “Holiday Inn” зочид буудалд “Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага” хэлэлцүүлэг болно. Утас: 98980404
11.00 цагт: ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
11.30 цагт: НЗДТГ-ын гадна талбайд иргэн Д.Эрдэнэцогт, А.Нямгомбо нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарт түгжрэлийг бууруулах шаардах бичиг хүргүүлнэ. Утас: 89897103
11.30 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн байрандаа Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 2020 оны III улирлын тойм мэдээллийг танилцуулна. Утас: 51264124, 91197636
14.30 цагт: УИХ-ын гишүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтай танилцана.
15.00 цагт: НЗДТГ-т НОСК, Тогтвортой санхүүжилтын хөгжлийн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 88104671
15.30 цагт: Нээлттэй нийгэм форумын байранд НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх хурлыг шууд дамжуулна.
Төрийн ордонд
10.00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
11.00 цагт: Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал салбарын татварын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 94999598
14.00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт: “Цэнхэр сувдын эзэд” ТББ, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэд Хөвсгөл нуурын эрэг дагуу амьдарч буй иргэдэд тулгарч буй асуудлын талаар мэдээлнэ.
12.00 цагт: Хан-Уул дүүргийн АН-ын гишүүд тус намын дүрмийн шинэчлэлийн талаар мэдээлнэ.