2017-06-08 16:291min048

Топ модел Ариунбилэг Сохо-гийн захирал Жадамбаагийн бичсэн мecсeжийг ил болгожээ

123

Өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 5-нд 22 настай бүсгүй Нарны хорооллын …р байрны 22-р давхараас орой 17:00 цагийн үед унаж амиа алдсан. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй талаар манай сайт өчигдөр анхлан мэдээллэсэн.

Тодруулбал, талийгаач Ж өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж ирсэн. Ингээд цагдаагийн байгууллага түүний гомдлыг шалгах явцад ийн амиа хорлосон юм. Тэрбээр “Их Монгол” группын харьяа “Сохо мебель” ХХК-ийн захиралын туслахаар ажилд ороод гуравхан сар болж байжээ.

Бид тэнцвэрт мэдээлэл бэлтгэх зорилгоор “Сохо мебель” компанид очсон ч тэдний зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагад ямар нэг мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан.

Тэгвэл өнөөдөр Топ модел Ариунбилэг Сохо-гийн захирал Жадамбаагийн бичсэн мсжийг ил болгожээ.

Эх сурвалж foxnews.mn