Өчигдөр /2020,11,02/ УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлыг талаар мэдээлэл хийсэн юм. Бүлгийн хуралдаанаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Ингэхдээ ирэх жил халамжаас 25 тэрбумыг танахаар болсон талаар УИХ-ын гишүүн, төсвийн ажлын хэсгийг Б.Жавхлан хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ
“Төсвийн ажлын хэсэг нэлээд ажиллалаа. 2021 онд ковид үргэлжлэхээр байна. Засгийн газар төсвөө нэлээд өөдрөг төсөөлөлтэйгөөр өргөн барьсан. Тиймээс орлогыг нэмэх бус энэ орлогоо бүрэн гүйцэт олж чадах уу гэдгийг харж байгаа. Төрийн аж ахуйн нэгжүүд, улсын үйлдвэрийн газрууд бүгд нийлээд төсөвт оруулж байгаа орлого нь хангалтай байна. Тиймээс Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийхгүй бол болохгүй байна. Үр ашиггүй энэ олон аж ахуй нэгжүүдийг төр авч явах шаардлага байна уу. Зардал тал дээр хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт багассан. Урсгал зардал мөн л нэлээд хэмнэлт хийсэн. Ажлын хэсэг тэвчиж болох хөрөнгө оруулалт, хэмнэж болох урсгал зардлуудыг хассан. Урсгал зардал, хөрөнгө оруулалт нийлээд 60-70 тэрбум төгрөг хэмнэсэн. Маргааш байнгын хороогоор хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ.”
Л.Баяр
1 comment
man iig sonsonson hvmvvs hohchin ingeed neg yduu shatruu uruudaj bna