Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ким Чен Ун хуучин амрагтайгаа байнга гарч ирдэг болжээ – updown.mn

Ким Чен Ун хуучин амрагтайгаа байнга гарч ирдэг болжээ

БНАСАУ-ын гоцлол дуучин асан, хөгжмийн алдарт чуулгын удирдагч, Ким Чен Уны амраг гэгддэг Хен Сон Воль сүүлийн үед албан ёсны арга хэмжээнүүдэд Хойд Солонгосын удирдагчтай хамт оролцох нь нэмэгджээ.

Өмнөд Солонгосын теле сувгууд Хен Сон Волийг аравдугаар сарын 10-нд Солонгосын хөдөлмөрийн намын 75 жилийн ойн сүрт жагсаалд Хойд Солонгосын удирдагчид бэлэглэсэн цэцгүүдийг хүлээн авч, зохион байгуулахад нь тусалж байсан гэжээ. Үүнээс гадна тэрбээр аравдугаар сарын 14-нд барилгын ажлын явцыг шалгах үед нь тэргүүнээ дагалдан явжээ.

Өмнө нь Хойд Солонгосын удирдагчийн охин Ким Ё Жон ийм ажлуудыг хариуцдаг байсан юм. Сүүлийн үед тэрбээр албан ёсны мэдээллүүдэд дурьдагдахаа байсан гэж хэвлэлүүдэд тэмдэглэж байна. SBS телевизийн мэдээлснээр өдгөө Ким Чен Уны охин дүүгийн БНАСАУ-ын Засгийн газар дахь байр суурь улам нэмэгдэж, өдгөө АНУ, Өмнөд Солонгос зэрэг улстай дипломат харилцаа тогтоох зэрэгт анхаардаг болсон гэнэ. Ингээд удирдагчийн өдөр тутмын ажлыг дэмжих үүргийг Хен Сон Вольд хүлээлгэсэн гэжээ.
Хен Сон Волийг Ким Чен Унтай амрагийн холбоотой гэх цуу яриа аль эртнээс гарсан ч албан ёсоор нэг ч удаа батлагдаж байгаагүй юм. Умард Солонгосын удирдагч энэ бүсгүйтэй 2000-аад оны эхээр танилцжээ. Тухайн үед удирдагч агсан Ким Чен Ирийн зөвлөмжөөр тэрбээр дуучин бүсгүйгээс харилцаагаа тасалсан байна. Энэ явдлын дараа дуучин бүсгүй Хойд Солонгосын удирдагчийн хувийн хамгаалалтын нэгэн офицертэй гэрлэжээ. Гэхдээ хэвлэлүүдээр дуучин бүсгүй удирдагч хоёр гэрлэсний дараа л үргэлжилсэн гэдэг.

Хен Сон Воль нь БНАСАУ-ын хөгжмийн хэд хэдэн чуулгын гишүүн, удирдагч явсан юм. Тэрбээр цахилгаан хөгжмийн “Почонба” чуулгад гоцлол дуучнаар ажиллаж, “Унхасу”, “Моранбон” зэрэг дууг хамтлагаараа дуулсан. Мөн Өмнөд Солонгост Самжиен оркестрийн удирдагчаар айлчилж байсан юм.

2013 оны наймдугаар сард хэвлэлүүдээр дуучин бүсгүйг хэд хэдэн дуучид, хөгжимчдийн хамт порно кинонд тоглосон гээд цаазалсан гэх мэдээлэл гарсан. Гэвч 2014 онд энэ нь худал мэдээлэл болох нь батлагдсан юм.

Энэ бүсгүй 2017 онд Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны гишүүн болсон байна. Харин дараа жил нь БНАСАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан БНСУ-д айлчилжээ.

 

Орчуулагч: Марта

 

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн