Ерөнхий сайд асан С.Баярын эзэмшдэг хэмээн дуулиан тарьсан хаусуудыг хуулийн байгууллагаас хураах ажлыг эхлүүлжээ.
Тодруулбал, С.Баяр эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөө гадны банкинд байршуулж улмаар АНУ-д ХХК-д бүртгүүлэн, уг компанийхаа нэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авч, эргүүлэн зарах замаар мөнгө угаадаг байсан нь баримтаар нотлогдсон Нью-Йорк болон Манхеттан зэрэг хотод байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, улмаар улсын орлого болгохоор холбогдох хуулийн байгууллагууд ажиллаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр 2010-2014 оны хооронд худалдаж авсан 30 орчим тэрбумаар үнэлэгдэж буй хаусууд долоо биш ес байсан гэнэ.
С.Баяр үүнийг өөрөө “…Улстөржилттэй холбоотой” хэмээн тайлбарладаг ч түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 9 хаус авсныг хуулийн байгууллага шалгаж тогтоон өнгөрсөн долдугаар сард шүүхээс таван жилийн хорих ял оноосон байдаг.
Авлигатай тэмцэх газраас шалгаж тогтоосон баримтуудаас эргэн сануулбал, “С.Баярын найз, “Петровис”-ийн Ч.Давааням нь түүний охин Б.Нандинтай хамтран АНУ-д таван компани үүсгэн байгуулсан. Тэд АНУ-д “GUNDEL”, “VODA”, “NEBO”, “DECHIN” компанийг байгуулснаас эхний дөрөв нь татан буугджээ.
Улмаар АНУ-д Сиэтл хотын 3020 14th Avenue W#A Seattle-Queen Anne. WA 98119, Нью Йорк хотын 16 W, 19th, Unit 10-b, Flatiron, NY 10011, Сиэтл хотын 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105, Сиэтл хотын 1710 N Dexter Avenue #A, Seattle, WA 98109, Сиэтл хотын 6539 SW 41st Ave, Seattle, WA 98136, Сиэтл хотын 9125 NE 15th Street, Clyde Hill, WA 98004 хаягтай долоон ширхэг үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан.
Дээрх хаусуудыг худалдаж авахын өмнө АНУ руу С.Баярын эхний эхнэр О.Гэрэлтуяа, найз Ч.Давааням нар нь их хэмжээний валютын гуйвуулга хийсэн байдаг. О.Гэрэлтуяа 2007 оны гуравдугаар сарын 20-нд “Зоос” банкаар дамжуулан 435 000 ам.доллар, Ч.Давааням 2008 оны тавдугаар сарын 22-нд Худалдаа хөгжлийн банкаар 451 000 98 ам.доллар, 2008 оны тавдугаар сарын 26-нд Худалдаа хөгжлийн банкаар 196 мянган ам.доллар шилжүүлсэн. Ч.Давааням 2011 оны гуравдугаар сарын 1-нд “TRUE KIND LIMITED” компанийг Британийн Виржинийн арлуудын улсад үүсгэн байгуулсан. Энэ компанийнхаа 078213998838 дугаартай дансыг 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд Хонгконгийн “HSBC” банкинд нээсэн байдаг.
Энэ данс руу нь 2015 оны зургадугаар сарын 2-ноос 2015 оны арваннэгдүгээр сарын 14-ний хооронд АНУ-ын “NONA ADAMS REALTY SERVICES”, “NEBO” компаниас 4 727 479 ам.доллар шилжсэн нь баримтаар ил болсон юм.
Харин Виржинийн арлуудын улс дахь “TRUE KIND LIMITED” компанийн Хонгконгийн “HSBC” банк дахь 078213998838 дугаартай данснаас 2012 оны есдүгээр сарын 4-нөөс 2012 оны аравдугаар сарын 29-ний хооронд таван удаагийн шилжүүлгээр 1 947 975 ам.долларыг Голомт банкны 1140000215 тоот данс руу шилжүүлсэн.
Мөн 2016 оны гуравдугаар сарын 31-нээс 2016 оны зургадугаар сарын 22-ны хооронд Puerto Rico улсын “ESORDIO HOLDINGS” LTD компани руу 4 727 446 ам.доллар, 2017 оны есдүгээр сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын11-нд Ч.Даваанямын өөрийнх нь Голомт банкны данс руу 4 386 3 50 ам.долларыг шилжүүлсэн. “FOREST BERRIES LTD”-ийн Хонгконгийн “HSBC” банкны данснаас Ч.Даваанямын Голомт банкны данс руу 2011 оны тавдугаар сарын 16-наас 2011 оны тавдугаар сарын 20-ны хооронд 3 999 840 ам.долларыг шилжүүлсэн.
Түүнчлэн Ч.Даваанямын эхнэр С.Шагдардуламын нэр, данс ч С.Баярын хэрэг дэх “Петровис” болон охидтой нь холбоотой мөнгөн гүйлгээнд ихээхэн оролцоотой байдаг. С.Шагдардуламын үүсгэн байгуулсан “Рома Инвестмент” ХХК-иас 2013 оны тавдугаар сарын 3-нд С.Баярын охин Бадамхандад 27 000 ам.доллар шилжүүлсэн.
С.Шагдардулам нь Б.Бадамхандын нэрээр 2009 оны арванхоёрдугаар сарын 7-нд “Петровис” компанийн Голомт банк дахь 1102752600 данс руу 189 850 ам.доллар, мөн өдөр нь 1 775 314 ам доллар гуйвуулсан байдаг.
Энэ мөнгө тухайн өдөртөө “Петро стар” ХХК-ийн Голомт банк дахь 1103027086 данс руу шилжжээ. Тус компаниас 2009 оны арванхоёрдугаар сарын 8-нд 1 775 000 ам.доллар, бас 325 000 ам.доллар “Монголиа Роснефть” компанийн Голомт банк дахь 2005000478 данс руу шилжсэн.
2009 оны арванхоёрдугаар сарын 9-нд “Монголиа Роснефть” компанийн Голомт банк дахь 2005000478 данснаас 7 270 375 ам.доллар гэрээний дагуу дамжиж, ОХУ-ын Сбербанк дахь “Роснефть” компанийн 40702840900020205321 дансанд шилжсэн С.Баярын охины шилжүүлсэн мөнгө “Петровис”-ын компаниудыг дамжсаар “Роснефть” рүү 7.3 сая ам.доллар болоод гараад явчихсан байдаг. Аалзны тор шиг хэрсэн энэ мөнгөнийхөө сүлжээг С.Баяр тайлбарлаж чадахгүй байсаар “аавын хаалга” татсан юм.
Zuv.mn
7 comments
Хаус хураасан баримт нь хаана байна вэ? Худлаа банкны гүйлгээ бичээд хүмүүсийн толгой эргүүлэхээ боль.
Нээрээ хураасан баримтаа нийтэд тавиасай. Тэгвэл итгэнэ.
Америк мэдээний эх сурвалж нь хаа байна. Хэдэн худлаа юм биччээд итгэнэ гэж бодоо юу. Ёстой шаана биз
Хэрэг хийгээгүй хүмүүсийг яллачихаад араас нь худлаа мэдээ тарааж тархи бузарласаар л байна уу
Манай ШШГГ АНУ ажиллаад ирсэн юм бол САЙХАНБИЛЭГИЙГ нэг мөр аваад ирэх байж дээ
Тэр Петрвисоос мөнгө гараад Роснефтийн данс руу ороход гайхах юу бнаа? Энд ямар хамаатай орж ирж бгаан?
Баяр агаа тайлбарлаж чадаагүй байхгүй юу алны шарласан үсээ