Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан тус театрын уран бүтээлчид баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөжээ.

Ойн хүрээнд “Есөн тэнгэрийн дуурьсал”, “Ханьсах сэтгэлийн дуу”, “Алтан үеийн дуунууд”, “Эртний бүрээн дуудлага, “Бүжигт мөнхөрсөн аялгуу”, “Хөгжмийн үдэш”, Монгол бүжгийн гайхамшиг, “Монгол сонгодог” Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын уран бүтээлийн тоглолт, “Үндэсний урлагийн их теарт-70 жил” зэрэг нийт есөн удаагийн тоглолтыг нэг сарын хугацаанд зохион байгуулах юм.

Үндэсний урлагийн их театр анх 1945 онд Эстрад дуу бүжгийн товчоо нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Албан ёсоор ардын урлагийн уран бүтээлээр төрөлжиж эхэлсэн он цаг буюу 1950 оны 12 дугаар сарын 1-нд Ардын дуу танцны улсын ансамбль нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй.

Тус театрын 70 жилийн ойн баярын тоглолтын хуваарийг танилцуулж байна.

Энэ сарын 1-нд 70 жилийн ойд зориулсан тоглолтуудын нээлт буюу “Есөн эрдэнийн дуурьсал” тоглолт

Энэ сарын 6-нд Үндэсний урлагийн их театрын дуучин, Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа,С.Цогтсайхан, Б.Батмэнд, Д.Амаржаргал нарын “Ханьсах сэтгэлийн дуу” тоглолт

Энэ сарын 8-нд “Алтан үеийн дуунууд” Төрийн шагналт, Ардын жүжигчин, Н.Норовбанзадын нэрэмжит дуучдын чуулгын тоглолт.

Энэ сарын 13-нд театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын гоцлол хөгжимчин эвэр бүрээч Н.Жүрмдэддоржийн “Эртний бүрээн дуудлага” бие даасан тоглолт

Энэ сарын 15-нд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын “Бүжигт мөнхөрсөн аялгуу” бүжгийн тоглолт

Энэ сарын 20-нд Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын гоцлол хөгжимчин хуучирч Ч.Отгонбаяр, ёочинч Т.Өлзийжаргал нарын “Хөгжмийн үдэш” тоглолт

Энэ сарын 22-нд Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт

Энэ сарын 26, 27, 28-нд Корпорэйт зочид буудлын концертын танхимд театрын гоцлол дуучин, Чингис хаан одонт Г.Ариунбаатарын “Монгол сонгодог-4” тоглолт

Арванхоёрдугаар сарын 1-нд Соёлын төв өргөөний тайзнаа “Үндэсний урлагийн их театрын 70 жил” хүндэтгэлийн гала тоглолт тус тус тоглоно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн