Э.Оюунболдын нэхэмжлэлийн дагуу шүүх хурал Дээд шүүхэд өнөөдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Дээд шүүхээс Э.Оюунболдын аварга цолыг хурааж түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээс хасах саналыг Дээд шүүхээс мөн хүчингүй болголоо.
Уг хэргийг сануулахад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байдаг.