Коронавирусний эсрэг биет хүний биед таван сарын хадгалагддаг

2020-11-02 12:111min0
01

“COVID-19” халдварын эсрэг биет хүний биед таван сар орчмын хугацаанд хадгалагдаж байдаг талаар эрдэмтэд “Science” сэтгүүлд нийтэлсэн судалгаандаа дурджээ. Энэхүү судалгааг хийсэн Нью-Йоркийн “Маунт Синай” эрүүл мэндийн төвийн эрдэмтэд “коронавирусын эсрэг биет вируснээс бүрэн хамгаалах баталгаа болохгүй”  гэж үзжээ.

Эрдэмтэд “COVID-19” халдвар тээсэн 121 хүний мэдээллийг урт хугацааны турш судалсан бөгөөд халдвар хөнгөн хэлбэрээр илэрсэн 30.1 мянган өвчтөний үзүүлэлтийг судалж үзэхэд бүгд дархлааны хариу урвал үзүүлж байсан. Тэдний биед саармагжуулах эсрэг биетийн тогтвортой титрүүд таван сарын турш байсныг тогтоожээ. Дэлхий дахинд коронавирусний халдварын 46.4 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 1.2 сая хүн нас бараад байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй