Үүний тулд гар утсандаа олон улсын стандарт бүхий “Hi-pay wallet” апликэйшн татан авч, дурын банкны картаа холбож цэнэглэхээс гадна хэрэглээний түүхээ харах, үлдэгдэл шалгах боломжтой юм. Ямар нэг шимтгэл, хураамж төлөхгүй.
“Дэлхий дахиныг хамарсан “Сovid-19” цар тахал болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улирал эхэлж байгаа тул иргэдийг нийтийн тээврээр аюулгүй, шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэхэд карт цэнэглэх үйлчилгээг хялбар болгосныг “Улаанбаатар смарт карт” компанийн Ерөнхий захирал Шин Дун Ү өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэв.
Түүнчлэн, U money картаа утаснаасаа цэнэглэсэн хэрэглэгч бүрт автобусанд бүтэн жилийн турш үнэгүй зорчих эрхээр шагнах сугалаат аян зарлаж байна. Долоо хоног бүр 5 азтан шалгаруулж, нийт 10 долоо хоногийн турш 50 хүнийг азтанаар тодруулах аж.
Нийслэл хотод давхардсан тоогоор өдөрт 650-700 мянган зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлдэг статистик тоо бий. Нийтийн тээврийн автоусаар үйлчлүүлэх зориулалттай “Улаанбаатар смарт карт” ХХК пластик картыг одоогоор 2,3 сая хэвлэснээс 1,3 сая нь идэвхтэй хэрэглэгдэж байна. Карт уншигч төхөөрөмжийг 1300 автобусанд байршуулж, банкны ПОС, хүнсний дэлгүүр зэрэгт карт цэнэглэх 1000 гаруй цэг ажиллаж байна.