COVID-19: Монголын туршлагыг харуулсан баримтат киног дэлхийд цацна

Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусын халдвар мэдээлэл өгөх үеэрээ Монгол Улсын коронавирусийн халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийж буй ажлуудыг дэлхий нийтэд таниулах баримтат кино бүтээсэн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “ДЭМБ-аас “Covid-19”- тэй тэмцэж байгаа туршлага хариу арга хэмжээн хэрхэн зохион байгуулж байгаа талаар баримтат кино хийсэн байна. Уг баримтат киног өнөөдөр Улаанбаатарын цагаар 15.00 цагаас дэлхий дахин цацах юм байна. ДЭМБ суурин төлөөлөгчийн цахим хуудас болон Эрүүл мэндийн яамны цахим хуудсаар дамжуулагдана.

Тэрбээр, мөн бид улам хариуцлагатай байх түүхэн үе ирээд байна. Тиймээс амны хаалт зүүх, олон нийтийн газраар явахгүй, зай барих, гарын ариун цэвэр сахих зэрэг зөвлөмжийг сайтар дагахыг анхааруулсан юм.

 

Л.Баяр

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн