Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 2-3-нд өдөр буюу хоёр өдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн үйл ажиллагаатай танилцаж, шалгалт явуулж байна.
МҮОНРТ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос хамт олны ажлын багаас ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Олон нийтийн радио телевизийн тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, хөдөлмөрийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, хууль болон бусад холбогдох хуульд заасан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой ажээ.
Л.Баяр