Өнөөдрөөс эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгож эхэлнэ. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан.

Мөн эмийн сангийн тоо 60 гаруй хувиар нэмэгдсэн байна. Өмнө нь зөвхөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудыг тендерээр шалгаруулдаг байсан бол энэ сараас 2020.11 сараас е-баримт, цахим сүлжээнд холбогдсон бүх эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгох юм. Хөнгөлөлттэй эм бичиж буй эмийн санч болон иргэн хурууны хээгээ таниулж, тухайн хороо, дүүрэгт бүртгэлгүй, түр оршин суугчид ч байсан хөнгөлөлттэй эм авах боломж бүрдсэн.

Иргэдэд хамгийн их тулгамддаг санхүүжилт дуусна гэсэн асуудал байхгүй болж байгаа бөгөөд заавал сарын эхний өдрүүдэд оочерлон авахгүйгээр боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн, гэрээт эмийн сангаас авах боломжтой болж байгаа аж. Тодруулал дор хаяж нэг сарын хугацаанд санхүүжилт дуусахгүй байхаар мөн тооцоолжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн