Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч Европын улс орнууд дахин хөл хорионы дэглэмд шилжиж байгаатай холбогдуулан Агаарын тээврийн компаниудын хувьцаа эрчимтэй унаж эхлээд байна.
Боинг компанийн хувьцаа 1 өдөрт 4.6 хувиар буурч 148 ам.долларт хүрээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэгж хувьцаанаас 1.30 ам.доллар алдаад байна. Мөн энэ жил Боинг компани 19,000 ажилтнаа цомхтгосон бөгөөд 2021 оны сүүл гэхэд 130,000 ажилтантай үлдэхээр төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн байна.
Түүнчлэн агаарын тээвэр 2019 оны төвшинд хүртэл ахиад хэдэн жил шаардагдах бөгөөд 2020 оны эхний 9 сарын байдлаар Боинг компани 381 шинэ агаарын хөлгийн захиалга цуцлагдсан. 787 Dreamliner өргөн биет агаарын хөлгөө зөвхөн Өмнөд Каролинад байрлах үйлдвэртээ угсрахаар болсон байна.
Эх сурвалж: https://www.cnbc.com/…/28/boeing-ba-earnings-q3-2020.html
Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны гүйцэтгэх захирал Александр де Жуниак 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр агаарын тээврийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
2019 онд агаарын тээврийн салбарын нийт орлого 838 тэрбум ам.доллар байсан бол 2021 онд 46%-иар буурах төлөвтэй байгаа бөгөөд зорчигч урсгал 2020 оны сүүлч гэхэд 2019 онтой харьцуулахад 66%-иар буурах төлөвтэй байгаа талаар мэдээллээ.
Мөн 2020 оны 4 дүгээр хагаст нөхцөл байдал туйлын хүнд байх бөгөөд хэрэв 2021 онд хөл хорио, хилээр нэвтрэх зорчигч хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авагдсан хэвээр байвал нөхцөл байдал сайжрах төлөв ажиглагдахгүй байгаа бөгөөд Засгийн газрууд нэмэлт санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол дундаж агаарын тээврийн компанид зөвхөн 8 сар хагасын бэлэн мөнгө үлдсэн талаар мэдэгдсэн.
Хэдийгээр агаарын тээвэрлэгчид зардлаа бууруулсан ч гэсэн нийт зардлын 50 орчим хувийг тогтмол болон хагас тогтмол зардлууд эзэлдэг тул орлого эрчимтэй буурч байгаа энэ цаг үед зардлыг хурдан хугацаанд бууруулах боломжгүй байна.
76 агаарын тээвэрлэгчийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд энэ оны 2 дугаар хагаст зардлыг 48% бууруулсан ч гэсэн үйл ажиллагааны орлого 73%-иар буурсан үзүүлэлттэй байна. Хэрэв Засгийн газрууд яаралтай арга хэмжээ авахгүй бол 1.3 сая авиа компанийн ажлын байр эрсдэлд орж улмаар агаарын тээврийн салбарын 3,5 сая ажлын байр, тус салбарын дам дэмжлэг үзүүлдэг 46 сая ажлын байр эрсдэлд ороод байгаа талаар тэрээр дурдсан байна.
Эх сурвалж: https://www.iata.org/en/pressroom/pr/2020-10-27-02/
ХБНГУ–д коронавирусын бүртгэлийн тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан шинэ хязгаарлалт ирэх Даваа гариг буюу 11 сарын 02-ны өдрөөс хийх гэж байна.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель 16 мужийн удирдагчидтай шуурхай цахим хурал хийх үеэр дараах арга хэмжээг авахаар болсон.
Үүнд:
o Ресторан, баарны үйл ажиллагааг зогсоох /Хүргэлтээр болон авч явах
o үйлчилгээ явуулж болно/Том хэмжээний уулзалт арга хэмжээнүүдийг цуцлах
o Шаардлагагүй аялал хийхгүй байхыг
o Жуулчид зочид буудлаар хоноглохгүй байх
o Гэртээ ажиллах боломжтой бүх хүмүүс гэрээр ажиллах. Ажил олгогчид
o Гэрээсээ ажиллах боломжийг олгох
o Нийтийн цугларалт 10 хүртэлх хүн /2 өрх/
o Кино театр зэрэг үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоох
o Усан бассейн, спорт заал, саун зэрэг олон нийтийн амралтын төвүүдийг хаах{k
o Спортын арга хэмжээнд олон хүн цуглуулахгүй байх
Зөвшөөрсөн нь:
o Сургууль, цэцэрлэгүүдийг үйл ажиллагааг нээлттэй хэвээр үлдээх
o Сүм хийдээр үйлчлүүлэх болон эсэргүүцлийг жагсаал цуглаан зохион байгуулах
o Асрамжийн газрын оршин суугчидад эргэлт хүлээн авахыг зөвшөөрөх
o Дэлгүүрүүдийг нээлттэй хэвээр үлдээх бөгөөд 10 метр2 талбайд нэг хэрэглэгч байхаар зохицуулах
o Хил боомтууд нээлттэй хэвээр байна.
Эх сурвалж: https://www.dw.com/en/coronavirus-germany-to-impose-one- month-partial-lockdown/a-55421241