Өнгөрсөн 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн бүх суманд ажиллахдаа товлосон хугацаандаа амжихаар Цагаан-Үүр сумаас Эрдэнбулган сум явах болов. Буцаад Чандмань-Өндөр сумын Ёлгос багаар тойрох, шавар намаг ихтэй Хэрээтийн даваа, Даян дээрхийн хүрээгээр давж Үүрийн голын гармаар гарах гэсэн гурван замаас сонголт хийсэн.
Хуучны МАЗ маркийн машин байна. Машиныг тань чирээд Үүрийн голоо гаталж явсан нь цаг хожино гэдэг зөвлөгөөг нутгийн газар усаа сайн мэддэг залуу өгөв. Яг үнэндээ аюулгүй байдлаа бодвол Ёлгосоороо тойрох нь зөв байсан. Том машины ачаар осолгүй голоо гарсан ч дахиж ийм эрсдэлтэй алхам хийх хэрэггүй юм байна гэдэг том сургамж авсан…
Өнөөдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 42 kм зайд байдаг Үүрийн голд гурван тээврийн хэрэгсэлтэй нутгийн 26 иргэн усанд урсаж, эрсдэх аюулд орсон тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Г.Ширэндэв хүлээн авч нутгийн иргэдийн хамт цаг алдалгүй түргэн шуурхай очсон байна. Усны голд хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг уснаас татаж гарган, иргэдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг усны аюулаас авран хамгаалжээ.
Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан иргэд баталгаат бус замаар зорчихгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй, алсын замд явахдаа тээврийн хэрэгслийн болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх Сурвалж: Хөвсгөл аймгийн цагдаагийн газар
1 comment
Шууд Монгол улсын аврага цол өг