Европ тивд “COVID-19” цар тахлын хоёр дахь давлагаа эрчимжиж байна. Энэ ч үүднээс зарим улс хөл хорионы дэглэмд шилжээд байна. Үүний нэг нь Франц улс баасан гарагаас эхлэн арваннэгдүгээр сарыг дуустал хөл хорионд шилжих гэж байгаа аж.
Коронавирусийн тархалтыг таслан зогсоох энэхүү шинэ арга хэмжээний дагуу тус улсын иргэд зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд бараа бүтээгдэхүүн худалдан авах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, биеийн тамирын дасгал, сургуулилт хийхээс бусад нөхцөлд гэрээсээ гарахыг хориглох юм.
Франц улсад сүүлийн долоо хоногийн хугацаанд өдөрт 33-52 мянган коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ажээ.
Л.Баяр