УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэв.

Төрөөс мөнгөн бодлогын талаар 2021 онд баримтлах үндэсний чиглэлийн талаар хэн юу хэлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төв банкны тухай хуулийн 4.1-т Монгол банканд ганцхан үндсэн зорилт байдаг. Энэ үндсэн зорилт Үндэсний валют, төгрөгийн тогтвортой байдлыг хангана. Өнгөрсөн 10 жилд Монгол банкнаас нэг зүйлийг шаардаад ямар ч үр дүн гарахгүй байгаа. Монгол банк төгрөгийг тогтвортой байлгана гэж хэлж чадахгүй байгаа.

Бизнес эрхэлж байгаа хүмүүст төгрөгийн тогтвортой байдал маш чухал. Гэтэл валютын эрэлт нийлүүлэлтээр зохицуулна гээд л хаячихдаг. Уг нь валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд банк санхүүгийн системээрээ дамжуулаад тодорхой арга хэмжээнүүдийг авах ёстой. Гэтэл тунхаглалын чанартай юм бичээд л ороод ирдэг. Тодорхой арга хэмжээний талаар дурдаж чаддаггүй.

Импортыг орлож байж валютаа хэмнэнэ. Экспортыг дэмжиж байж валютаа нэмэгдүүлнэ. Тэгж төгрөгийг тогтвортой байлгаж байж үнийн хөөрөгдлийг алдахгүй.  Өнөөдөр бидэнд нэг зовлон байна. Халамжид төсвийн чинь урсгал зардал 10 их наяд гэвэл 7 их наяд нь цалин, тэтгэвэр тэтгэмжид явчхаад байна.  Энэ чинь хэрэглээ бий болгож байна. Хэрэглээ бий болж байна гэдэг чинь тодорхой хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийхээс өөр арга байхгүй.

Мөнгөний нийлүүлэлт хийхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсчхөж байна. Үнийн өсөлтөөс хэн хохирч байна гэхээр орлогогүй иргэд л хохирч байна. Халамжийн бодлогын цаана орлогогүй иргэн хохирдог гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй юу. Бусад нь цалин тэтгэврээ нэмээд л явчхаж байгаа юм.

Баялаг бүтээхгүй, мөнгө өгсний чинь цаана ерөөсөө үнийн өсөлт байгаа. Үнийн өсөлт чинь орлогогүй иргэдийг улам ядуу болгож байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн