Өчигдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 5-15 насны гурван хүүхэд гэртээ угаартаж, ЭХЭМҮТ-д хүргэгджээ.
Тодруулбал, Аравдугаар сарын 28-ны 09 орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “…тоотод хүн угаартсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн газар бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгахад тус тоотод суух 13 настай эмэгтэй Д, 15 настай эмэгтэй Д нар угаартсан байна. Хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д хүргэн хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн байна.
Мөн тус өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны .. тоотод 5 настай эрэгтэй Б угаартсан байна. Хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэн хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн байна.
Иймд иргэд галлагааг зориулалтын дагуу хийж, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна