Монголын мисс Б.Баттогтох Дэлхийн топ гурван тэмцээний нэг “Miss Eart-2020” буюу “Эх дэлхийн мисс” тэмцээнд Монголын мисс Б.Баттогтох эх орноо төлөөлөн оролцож байна. Тэмцээний шувтаргын шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 29-нд Филиппин Улсад болох аж.

Мисс Б.Баттогтох улсын нэгдүгээр сургуулийг төгссөн бөгөөд одоогоор Итали Улсад тогооч мэргэжлээр суралцаж буй гэнэ.

Тэрбээр Англи, Хятад, Итали хэлтэй агаад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол руу хандсан төсөл хэрэгжүүлж, утааны асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа юм.

Б.Баттогтох нь энэ удаагийн тэмцээнд гэр хорооллыг хийн сүлжээгээр холбох төслийг боловсруулан оролцож байна. Учир нь Шанхайд ” Women in Renewables of the Year”, Дубайд “Сэргээдэх эрчим хүчний холбооны Элч” зэрэг олон улсын хэмжээний шагнал урамшуулал гардсанаас гадна туршлага бий аж.

Түүнчлэн оролцогч маань Филиппин Улсын Жэт-Ски уралдааны аварга болж, Тайландад Тай боксоор хичээллэж байсан гэнэ. Мөн Алпын нуруугаар Сновбоардоо төвөггүйхэн гулгадаг, Дубайд Скай-Дайв хийх зэрэг хоббитой юм байна.

[fbvideo link=”https://www.facebook.com/100006264577386/videos/2878332582385533/” width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн