Иргэн та дараах авто тээврийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

2020-10-28 14:541min0
AmExeob_fDTIibl8PzjagQ=s800

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зам тээврийн салбарын долоон үйлчилгээг буюу гурван төрлийн лавлагаа, дөрвөн төрлийн олон шатлалт үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо.

Цахимаар авах боломжтой зам тээврийн салбарын үйлчилгээ:

  • Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа
  • Оношилгаа техникийн хяналтын үзлэгийн лавлагаа
  • Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах
  • Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт хүлээн авах
  • Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих хүсэлт хүлээн авах
  • Мэргэшсэн жолоочийн үнэмлэх нөхөн олгох хүсэлт хүлээн авах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй