Гараа угаах нь энгийн мэт санагддаг боловч 20 секундын турш сайтар савандаж угааснаар нь КОВИД-19 болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх болно. Харин гараа угаахдаа заавал бүлээн ус хэрэглэх шаардлагатай юу? Үнэндээ ямар ч хэмийн түвшинд байгаа усыг ашиглаж болно. Та саван хэрэглэж л байгаа бол хүйтэн болон бүлээн усны аль нь ч вирус, нянг устгахад адил үр дүнтэй байдаг ажээ.
Доорх үйлдлийн дараа гараа угааж хэвшээрэй.
-Ханиалгах эсвэл найтаах
-Нийтийн тээврээр зорчих
-Бэлэн мөнгөтэй харьцах
-Худалдааны төв, захаар үйлчлүүлэх
-Өвчтэй хүн асрах
-Хооллохын өмнө болон дараа
-Бие засах, хүүхдийн живх солих
-Гар чинь илт бохир харагдах
-Олон нийтийн газраар явах
-Гараараа ямар нэгэн гадаргууд хүрэх
Ингэснээр бид КОВИД-19 болон бусад халдварт өвчний халдварыг бид хамтдаа зогсоох болно.
Эх сурвалж: Unicef