Уолтер Уоллес гэгч 27 настай өнгөт арьст иргэнийг цагдаа нар буудан хөнөөсөн хэрэг гарсны дараа Америкийн Филадельфи хотод олныг хамарсан эсэргүүцэл дэгджээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын мэдэгдэж буйгаар өнгөт арьст иргэн хутгаар зэвсэглэсэн байжээ.
Энэ хэрэг даваа гарагт болсон байна. Дуудлагын дагуу цагдаагийн хоёр ажилтныг хэргийн газар очиход Уоллес тэдэн рүү ойртсон бөгөөд энэ үед цагдаа нар гал нээжээ.
Эсэргүүцэл даваа гаргийн орой эхэлж, мягмар гаргийн өглөөг хүртэл үргэлжилсэн байна. Жагсаал цуглаанд хэдэн зуун хүн оролцжээ. Эсэргүүцэгчид цагдаагийн автомашиныг шатааснаас гадна дээрэм тонуулын хэд хэдэн хэрэг бүртгэгдсэн байна. Энэ үеэр цагдаагийн 30 ажилтан шархаджээ. Тэдний дийлэнх нь тоосго, чулуунд цохиулсан байна.
Цагдаа нар өнгөт арьст иргэн Жорж Флойдын амийг хөнөөсөн хэрэг гарсны дараа Филадельфи болон АНУ-ын бусад хотод олныг хамарсан жагсаал цуглаан дэгдэж эхэлсэн билээ.
Э.Аянзаяа : МОНЦАМЭ