Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017 оны А/609 дугаар захирамжаар Туул голын сав газрын 63 тусгай зөвшөөрлийг цуцалж, 33 ААН-ийн лицензийг дуусгавар болгосон. Үүнтэй холбогдуулан дүүргэгч материал болох бетоны элс буюу 0-5 мм ширхэглэлтэй элсний хомсдол бий болж, үнэ 1,5 дахин нэмэгдэж, үйлдвэр дээрх нэг шоо метр элсний үнэ 18000 төгрөг болж өссөнөөс бетон хольцийн үнэ тэр хэмжээгээр өсч байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ашиглалтын 100, хайгуулын 47 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна. Улаанбаатар хотын 100 км радиуст байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын орд илэрцүүдийг судалж үзэхэд УБ хотод 166 буюу Барилгын чулууны 62, Барилгын элсний-26, Өнгөлгөөний чулууны-4, тоосгоны шавар-79, элс, хайрганы холимог-66, илрэл-46 байна.
Мөн Төв аймагт 53 орд, илэрцүүд байх бөгөөд Алтанбулагт-24, Аргалантад-1, Архустад-2, Баянд-15, Баяндэлгэрт-3, Баянжаргаланд-1, Батсүмбэрт-1, Баянталд-1, Баянцогтод-1, Зуунмод-1, Лүн-1 тус тус байна.
Бетоны элсийг далайтай орнууд далайгаасаа бэлддэг бол далайд гарцгүй орнууд голын сав газраас бэлддэг. Манайд Туул голын сав газраас гадна Дархан, Сэлэнгийн бүс Хараа голын сав газраас бетоны сайн чанарын элс олборлох бүрэн боломжтой. Гэвч үүнийг дагаад төмөр замын тээвэрлэлтийн асуудал гэх мэт олон асуудлууд үүсч байна.
Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020 оны А/788 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Тоосгоны 6 үйлдвэрийн шаврын ордын лицензийг тус тус цуцалсан нь тоосгоны үнийг 2 дахин өсгөх шалтгаан болоод байна.
Дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар БХБЯ, УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, НЗДТГ, НБОГ, МХЕГ, НГЗБА, СХД-ын газрын алба, ХУД-ын газрын алба, Төв аймгийн ЗДТГ, Төв аймгийн ГХБХБГ, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, “Элс хайрга, дайрга үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, ААНБ-ын төлөөллүүд оролцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах цаашид хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудад хэрэглэгдэх элс, хайрга, дайрганы хэрэгцээг жил тутам гаргах, Ажлын хэсэг байгуулж элс хайрга, дайрганы орд, илэрцийн судалгаанд үндэслэн барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлыг аймаг, нийслэлийн хэмжээнд шийдвэрлэхээр ажиллаж байна.
ББМҮБХЗГ-ын БМҮХэлтэс