Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай “Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ, “Босоо хөх монгол” НҮТББ нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 27-ны 13.30 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр гуравдагч этгээд буюу “Бадрах энержи” ХХК–ийн жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын дүгнэлт гаргуулах болон газрын гүнрүү хүхрийн хүчил шахаж байгааг зогсоох хүсэлт гаргасныг шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд дуудагдсан гэрч ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 11 дүгээр сарын 10 ны 10.00 цагт хийхээр товлов.

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн