Польш улс Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу “Үр хөндөлтийг хориглох тухай” хууль батлах гэж байгаа ажээ. Энэ хуулийг нь эсэргүүцсэн олон хүн жагсаал цуглаан хийж тав дахь өдөртөө золгоод байна. Даваа гаригт Варшав хотноо жагсагчид хотын гол уулзваруудыг хааж, нэг цаг орчмын хугацаанд автомашин, трамвайн хөдөлгөөнийг саатуулсан байна. Эсэргүүцэгчид нэг өдрийн дотор Польшийн 50 хотод зам хаасан аж.
Үндсэн хуулийн шүүх ийм шийдвэр гаргасан нь Польшид далд үр хөндөлтийг улам бүр нэмэгдүүлж, олон мянган эмэгтэй хууль бус үр хөндөлтийн хохирогч болох үр дагаврыг бий болгоно гэж үзэж байна. Польш улсад сүүлийн үед “Үр хөндөлтийн аялал жуулчлал” гэх үзэгдлийг бий болсон байна. Энэ нь үр хөндөлт хийлгэх зорилгоор бусад орнуудыг зорих, далд үр хөндөлтийг бий болгох үзэгдлийг хэлж байгаа ажээ.
Польш улсын Үндсэн хуулийн шүүх ургийн гажиг илэрсэн үед үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг байсан хуулийн заалтыг үндсэн хуульд харшилсан гэж үзэн, уг заалтыг цуцалсан нь ийнхүү эсэргүүцэлтэй тулгарах шалгаан болсон байна.
Үр хөндөлтийг зөвшөөрч байсан уг заалтыг хүчингүй болгосноор гагцхүү бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас эсвэл цусан төрлийн хүмүүсийн хоорондын бэлгийн харьцаанаас үүдэлтэйгээр жирэмсэлсэн, эсвэл жирэмслэлт тухайн эмэгтэйн амь насанд заналхийлж байвал үр хөндөлт хийлгэхийг зөвшөөрсөн байна.
Польшийн парламент 2016 онд Үр хөндөлтийг бүрмөсөн хориглох хууль бус үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүд хийгээд хагалгааг хийсэн эмч нарыг таван жилээр хорих ял тусгасан хуулийн төслийг парламентад өргөн барьжээ.
Л.Баяр