Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар БГД-ийн МАН-ын хорооны дэд дарга Б.Сэмжидмаа ажиллахаар болжээ. Өнгөрсөн ням гарагт хуралдсан дүүргийн МАН-ын IV хуралдаанаар намын гишүүд, тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар, Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар түүнийг БГД-ийн ИТХ-ын даргаар, НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумьяабаатарыг Засаг даргаар ажилуулахаар шийдвэрлэсэн байна.
Б.Сэмжидмаа тус дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар сүүлийн 8 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсотуршлагатай, чадвартай, МАН-ын бэлтгэгдсэн хүн юм. Тиймдээ ч дүүргийн хөгжлийн тулгуур болсон ИТХ-ыг удирдан чиглүүлэх үүрэг түүнд ирэх нь зүйн хэрэг юм.
Б.Сэмжидмаа БГД-ийн ИТХ-ын 6 дахь дарга болох бөгөөд анхны эмэгтэй иргэдийн хурлын дарга байх нь ээ.
Ингэснээр иргэдийн итгэл албан ёсоор баталгаажиж ирэх дөрвөн жилд эмэгтэй хүний торгон мэдрэмж, шинэ боловсон хүчний эрч хүчтэй үйл ажиллагаа дүүрэг хэмээх их айлын хөгжлийн бодлогод хүч түрж, хүн ардын аж амьдралд үр шимээ өгөх нь.
Олон жил ноёрхсон нэг намын хэмжээгүй эрх, хамаатан садны сүлжээ хэмээх хөгжлийн чөдөр, тушаа ийнхүү тасарч Баянгол дүүрэгт хүн төвтэй бодлого, хариуцлага, ёс зүйтэй төрийн үйл ажиллагаа жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэж харж байна. Нэг зорилго, нэгдмэл үйл ажиллагааны үр дүнд дүүрэг хэрхэн хөгждөгийг, хүндээ бодлого яаж хүрдэгийг харуулах цаг болжээ.
Б.Сэмжидмаа, Ө.Сумьяабаатар нарт амжилт хүсье!
5 comments
Ха ха ха
Хүн алж зугтаагаад, хар машин хакердуулж санал авахаар тохиролцож байгаа бичлэг нь ил болсон байхад энэ хүнийг хэн тоох вэ дэ. Далдагууд л долигонох байх да. Балай юм энэ нам чинь яачихсан юм. боловсон хүчингүй болчихсон юм уу. Энэ этгээд хүний өмнө гарахаас ч ичмээр юм. Ой гутмаар албан тушаалд шунасан балай авгай байх нь. Ийм аймаар хүүхнээ хол байлга Хүрэлсүх ээ
Тэгвэл үл бүтэх авгай юм байна. Шударга бус үйлдэл хийж байсан бол хэрэг алга, новшийн авгай.
Тэгвэл үл бүтэх авгай юм байна. Шударга бус үйлдэл хийж байсан бол хэрэг алга, новшийн авгай.
Эрдэнээгийн хамаатангууд боож үхэх гэж б\на уу? Аргагүйдээ хоолноосоо салах гэж байгаа юм чинь…