Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд зургаан автомашин мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр гарчээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас “Осол хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, гурван том хүн, нэг хүүхэд гэмтсэн.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс хэргийн газрын үзлэгийг явуулж, прокурорын хяналт дор шалгаж байна” гэсэн мэдээллийг өглөө.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулах, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн