Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Улирлын томуугийн вакцинжуулалтыг 2020-2021 оныг угтуулж эрсдэлд бүлгийн хүн амыг томуугийн эсрэг вакцинаар вакцинжуулахаар монгол улс 509 500 хүн тун вакциныг хүлээн авсан. 580 гаруй нэгжтэй сум өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дархлаажуулалтыг зохион байгуулсан. Энэ сарын 25-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын явц 442 000 хүн буюу нийт 90 хувийн хамрагдахтай байна. Нийлүүлэгдсэн вакцины 70 гаруй хувийг томуугийн өвчин хамгийн их өртөмтгий сэрдэлт бүлгийн бага насны хүүхдүүдэд руу чиглэсэн. Мөн томуугийн эсрэг дархлаажуулалтыг өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын ЕБС -ийн 10-12 насны хүүхдүүдийг өнгөрсөн долоо хоногт хамруулсан.
Улсын хэмжээнд дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалтын тогтолцоо ажиллаж байна. Тандалтын тогтолцоогоор вакцинд хамрагдсан хүний дараах урвал хүндрэлийг үзэхэд ноцтой хүндрэл бүртгэгдээгүй. Хэсэг газрын урвал буюу бага зэрэг улайх шинж тэмдэг илэрсэн байна. Энэ нь нийт вакцинд хамрагдсан 442 000 хүний 3 хүнд тарьсан газар нь улаах хөндүүлэх шинж илэрсэн бол хоёр хүнд халуурсан гэсэн шинж илэрчээ. Эдгээр шинж тэмдгүүд нь вакцины зааварт тусгагдсан илрэх ёстой урвалын төвшин бага мэдээлэгдсэн байна.
Л.Баяр