Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “10-р сарын 23-25-нд 1189 хүнд шинжилгээ хийхэд 1178 хүнд вирус илрээгүй харин 11 хүнээс коронавирус илэрлээ. Франкфуртын онгоцоор ирсэн 14 настай эрэгтэй хүүхэд, 23-24-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 46, 50 настай ОХУ-ын хоёр иргэн, 10-р сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн найман хүнээс коронавирус илэрлээ.
Ингээд монгол улсад батлагдсан тохиолдол нийт 339 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 27 хүний биеийн байдлыг үнэлбэл, 20 нь хөнгөн, 7 нь хүндэвтэр байгаа” гэв.
Л.Баяр