Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Будапешт-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:18 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор 90 иргэн эх орондоо ирнэ. Үүний 3 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 2 нь жирэмсэн, 8 нь оюутан, 44 нь санхүүгийн гачигдалтай, 33 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Эрхэс” зочид буудалд тусгаарлана.
УОК-ын Шуурхай штаба