Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн хоёрдугаар гарам гэдэг газарт аймгийн төвөөс зүүн зүгт 109 км-т сумын төвөөс баруун урд зүгт 9 км-т “Хово ZZ4257” загварын зүтгүүр, “Норд бенз” загварын ачааны автомашинтай мөргөлдөжээ. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд жолооч 49 настай эрэгтэй хавчуулагдсан байсныг гарган авч, эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “2 дугаар гарам” гэдэг газар “Гашуун сухайт” хилийн боомтоос “Тавантолгой” уурхайн чиглэлд зорчиж явсан “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшлийн “Хово ZZ4257” загварын зүтгүүр, “Таван толгой” уурхайгаас “Гашуун сухайт” хилийн боомтын чиглэлд зорчиж явсан “Интер транс” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 02:42 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 03:32 цагт очиж, жолооч О /49 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг гаргаж, Эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.