2020-10-24 11:271min00

Баавгайн сарвууг сая төгрөгөөр худалдахыг завджээ

3dde352fe30304a3b992462b462bf0d2_x3

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт Нэн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн хоёр ширхэг сарвууг нэг сая төгрөгөөр худалдан борлуулахыг завджээ. Уг хэрэгт Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалт явуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор хүрэн баавгайг ховор амьтны жагсаалтад оруулж 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтад зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 6.500.000-7.500.000 төгрөгөөр тогтоосон байдаг.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49,2 дэх хэсэгт “…амьтны аймагт учирсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй