Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хятад улсын 800 иргэн Монголд байршиж, тусгай ажиллагаа явуулж байсан тухай мэдээлэл нэлээн шуугиан тарьсан. Хаана ямар алдаа гарч, ямар хүний буруутай үйл ажиллагаанаас болж ийм явдал болсныг тодруулсан юм.
Гэвч Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаярын хариулт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг нэлээн бухимдуулав.
ГИХГ: “Таны тухайлан асууж байгаа хэргийн талаар би мэдээлэл өгөх бололцоогүй байна. Ерөнхийдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн шатанд явж байгаа гэсэн ерөнхий мэдээлэлтэй. Хэрэг анхан шатны шүүх дээр шийдвэрлэгдсэн гэсэн мэдээлэл байгаа.
Уг асуудал гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулах асуудлын хөндөгдөж байгаа нэг сэдэв. Төрийн байгууллагуудын виз олголтын чиглэлээр ажиллаж байгаа болон орж ирсэн иргэдэд хяналт тавих байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан байхгүйтэй холбоотой гадаадын иргэдэд тавих хяналт сул байгаа.
Ерөнхийдөө Монгол Улсад хувийн хэргээр 30-аас дээш хоногийн хугацаагаар ажиллаж байгаа, оршин суух гэж байгаа иргэд заавал бүртгүүлэх ёстой. Гэтэл бүртгүүлдэггүй. Одоо энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хил дээр биеийн давхцахгүй өгөгдлийг нь бол аваад эхлэх юм. Цаашдаа хил хамгаалах Ерөнхий газар болон Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар хоорондоо холбогдох хууль хяналтын байгууллагуудынхаа хооронд мэдээллийн сүлжээний нэгдсэн баазтай болж мэдээлэл солилцох, тухайн иргэний виз дуусч байхад хяналтын байгууллагад сигнал очих техникийн шийдлээр боловсронгуй болгох тодорхой заалтууд орсон байж байгаа” гэх хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн Даваасүрэн “Би ийм байдлаар хариулт авах гээгүй. УИХ-аас нуух юм байхгүй. Шаардлагатай бол хаалттай горимоор хэлэлцье. Хүчний байгууллагын иймэрхүү юмнууд орж ирчхээд балай юм яриад сууж байдаг одоо эд нарын заримыг зайлуул зайлуул…Их хуралд томроод л. Гүйцэтгэх ажлын нууц муу гэж хачин юм яриад л .
Хэний алдаа байгаад ингээд ороод ирсэн юм гэхээр гүйцэтгэх ажлын нууц гээд яриад сууж болохгүй. Гадаад иргэд хяналтгүй орж ирээд иргэд суурьшаад байгаа, ямар виз олгож байгаа, яагаад ийм асуудал гараад байгааг бид сонсох хэрэгтэй ш дээ. Гэтэл урдаас эд нар ийм юм ярьчхаад байх юм бол бид нарыг хэн мэдээллээр хангах юм” хэмээв.
УИХ-ын гишүүд мэдээлэл авах эрхтэй. Тиймээс холбогдох байгууллагууд хуулиа хэлэлцүүлэх гэж байгаа бол мэдээлэл, судалгаа сайтайгаар асуудлаа хэлэлцүүлэх нь хуулийн хийдэл, давхардлыг арилгахад чухал нөлөөтэй.
Хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага нь хуулийн хэрэгжилтийн хийдэлтэй холбоотой олон нийтэд зарлагадчихсан мэдээлэл дээр судалгаа, шинжилгээгүй, мэдээлэлгүй орж ирж байгаа нь салбарын хууль ямар хэмжээнд боловсруулагдан батлагдаж байгаа вэ гэдгийг харуулах шиг.
Ямартай ч мөрдөн байцаалтын, хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад байгаа учраас мэдээлэл өгөхгүй гэх агуулга бүхий албаны хүний тайлбар тийм ч зохимжтой байж чадсангүй.
Н.БАТАА
8 comments
Davaasuren yag zov yarilaa…yuch medehgui balai umnuud tord suuchihaad nuuz geed baidag chin yu ve , naad hural deer chin l byh umiig yarij helelzeh shiidver huulia gargah estoi baidag um… haana ch tiim baidag , delhiin byh ulsad shyy !!!!
Албан ёсоор Налайх дүүрэг Хятадын дүүрэг болсон шүү!!!!
Албан ёсоор Налайх дүүрэг Хятадын дүүрэг болсон шүү!!!!
10 сая долларын хахууль авчихаад шоронд нь Даваасүрэнг явуулаач ээ
Тифм шүү. Яагаад овоо амь орчиавховб???
Яг үнэндээ 800 хятад иргэн зочид буудлуудад байсныг ард иргэд бид зурагтаар харлаа Эд нарт зуучилж байсан гэм буруутай хэдэн Монгол иргэн байсан ямар ял авсан юм ямар хариуцлага хүлээсэн юм Энэ зочид буудлын эздүүд монголын иргэн мөн үү Мөнгө олж байвал Эх орон хамаагүй гэсэн бодлоготой үйлчилгээний байгуулга байдаг юм байна гэсэн хардлага байна
та нар дуугарахаар дуугарлаа гэнэ тэгээд яах ёстой юм бэ Даваасүрэн шиг 10-гишүүн байхад шударга ёс тогтоно шүү
асуултад нь хариулж л бн ш дээ. хаалттай хуралдах эсэх нь их хурлын л асуудал биздээ.