2020-10-23 07:401min00

ГССҮТ, ХСҮТ-ийн эмч нар хамтран эрхтэн хадгалах МЭС ЗАСЛЫГ амжилттай хийлээ

4535e72b944341ee85cf0c7cb733809bea4b154b

ГССҮТ, ХСҮТ-ийн ерөнхий мэс заслын эмч нар хамтран эрхтэн хадгалах мэс заслыг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр амжилттай хийлээ. Тодруулбал, Эмчлүүлэгч 28 настай, эрэгтэйн баруун талын атгаал ясны дээд хэсгийн хорт хавдрыг авч баруун талын атгаал ясыг тайран мөрний үеийг сольсон эрхтэн хадгалах мэс засал хийсэн юм.

Дашрамд дурдахад, ГССҮТ сүүлийн 10 жилд нилээд олон шинэ технологийг Монголд амжилттай нутагшуулсан. Тухайлбал, Түнхний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөгний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөг, түнхний дурангийн мэс засал хийдэг болсон байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй