2020-10-22 15:551min00

Хотын дарга, НИТХ-ын даргад нэр дэвшигчдийг 100 хувийн саналаар дэмжив

0004

МАН-ын Удирдах зөвлөл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Д.Сумъяабазарыг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхийг тус тус 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Маргааш буюу аравдугаар сарын 23-ны Баасан гарагт товлогдсон НИТХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгоно. НИТХ-ын хурлаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад хүргүүлэх юм. Ерөнхий сайд захирамж гаргаснаар хотын дарга томилогдоно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй