Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас үнэмлэхээ гардан авлаа. Ц.Элбэгдорж 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа АН-ын дүрмийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн байна.
Энэ үеэр Ц.Элбэгдорж Миний харж байгаагаар АН хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдээ дэмждэг, Монгол Улсад хүнд суртал бага байх ёстой гэдэг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсч бий болсон тэр буйран дээрээ баттай зогсох ёстой гэж бодож байгаа. АН-ын гишүүнчлэлээ өнөөдөр сэргээлээ хэмээн хэлжээ.