Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж байна. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж хотын даргад УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгалан нарыг дэвшүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийг Нийслэлийн намын хороо хэлэлцэнэ. Харин Нийслэлийн намын хорооны шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм. Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хотын дарга болон НИТХ-ын даргыг эцсийн байдлаар тодруулна.
Л.Баяр