Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам Мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
MOSA буюу Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооы Ерөнхийлөгч Ц.Чулуунзагд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо бол мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй гишүүн байгууллагын төлөөлөл болж ажилладаг.
Бид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед ажиллаж амьдарч байна. Өнөөдөр манай төр, хувийн хэвшил цахим шилжилт хийж байгааг та бүхэн мэдэж байгаа. Мэдээлэл технологийн чиглэлээр хүний нөөцийн эрэлт хэрэгцээ маш их байна. Үүнийгээ дагаад энэ салбар хүний нөөцийн хомсдолд орж байна.
Үүнийг шийдэх нэг арга нь Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлэл технологийн сургалтын хөтөлбөрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран богино, дунд хугацааны хөтөлбөр боловсруулаад хүний нөөцийг бэлдэх, ур чадвартай залуусыг илүү хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа.
Өөрөөр хэлбэл, программ хангамж, үйлдвэрлэлийн чиглэлийн компаниудад хүний нөөцийн асуудлаа шийдэхэд нь нэмэр болох, ур чадвартай залуус шинэ тутам хөгжиж буй мэдээлэл технологийн чиглэлээр ажиллах боломжтой” гэлээ.