2020-10-22 08:301min00

Говь-Алтай аймгийн Алтай сум, Бугат сумын тахийн тал руу бага оврын онгоц нислэг үйлдэж эхэллээ

122114466_392730028550040_4733693449854107601_n

Монгол Улсын Засгийн газрын “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-үүд хэрэгжиж, Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумд руу “Геосан” ХХК-ийн “ЦЕСНА ГРАНД КРАВАН 208В” бага оврын онгоц нисгэж эхэллээ.

Алтай, Бугат сумд нь аймгийн төвөөс алслагдмал, хүн ам ихтэй, өндөр уулс, даваа бартаатай, ялангуяа өвөл, хаврын улиралд зам, даваа хаагдаж аймгийн төв рүү зорчиход хүндрэл үүсдэг.

“Цесна Гранд Краван 208В” онгоц нь 12 хүний суудалтай, 8340 м өндөрт 341 км/цагийн хурдтай, 1700 км алслалттай ниснэ.