Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Нийслэлийн хэмжээнд 10-13 хүртэлх насны хүүхдүүдийг томуугийн вакцинаар нэмж дархлаажуулж байна – updown.mn

Нийслэлийн хэмжээнд 10-13 хүртэлх насны хүүхдүүдийг томуугийн вакцинаар нэмж дархлаажуулж байна

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр улирлын томуугийн вакцинжуулалтын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам мэдээлэл өглөө.

/ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам/

Тэрбээр хэлэхдээ “Улирлын томуугийн вакцинжуулалтыг улс орон даяар арван дугаар сарын нэгнээс эхлэн зорилтод бүлгийн хүн амыг дархлаажуулах ая өргүүлсэн. Улсын хэмжээнд 580 гаруй дархлаажуулалтын нэгж бүхий сум, өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан энэ ажлыг зохион байгуулж байна.

Аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 398,000 гаруй хүнийг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хамрагдалтын хувь 78.9 хувьтай байна.

Нийлүүлсэн вакцины 70 гаруй хувийг өвчлөл хамгийн өртөмтгий бага насны хүүхдүүдийг хамруулсан юм. Улаанбаатарт эхний ээлжид 6 сартайгаас 9 хүртэлх настай хүүхдүүдийн хамруулж байсан бол вакцины ханган нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотод дархлаажуулалтыг өргөжүүлэн 10-13 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахаар зохион байгуулж байна. Харин аймгийн хэмжээнд 2-5 хүртэлх насны хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулсан.

Өөрөөр хэлбэл, улирлын томуугийн дархлаажуулалтад зорилтот бүлгийн хүн амаа хамруулах ажил дуусах шатандаа орсон. Дараагийн хангах нийлүүлтийг ирэхэд арав болон арваннэгдүгээр сард багтан дархлаажуулах ажлыг хийнэ. Томуугийн вакцинд ямар нэгэн шалтгаанаар зорилтот бүлгийн хүмүүс хоцорсон бол харьяа дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвд хандан улирал угтуулан хийлгээрэй” гэлээ.

Манай улсад Улирлын томуугийн вакцинжуулалт хамрагдахаар 55 мянган хүн хүсэлт гаргасантай холбогдууланнэмж 100 мянган хүн тун вакцин захиалаад байгаа юм.

 

Л.Баяр

 

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн