Цагдаагийн байгууллагын мэдээллээр Сүүлийн гурван жилд 3378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5043 хүүхэд гэмт халдлагад өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Энэ тухай цагдаагийн байгууллагын мэдээлсэн бөгөөд хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн
-45.2 хувийг хулгайлах,
-28.5 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг,
-8.4 хувийг дээрэмдэх,
– 7.5 хувийг залилах,
-7.5 хувийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг,
-3.4 хувийг хүчиндэх,
-2.1 хувийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг эзэлж байна.
Хүүхдүүдийн 23.8 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 25.3 хувь нь хүчиндэх, есөн хувь нь хулгайлах, 8.2 хувь нь дээрэмдэх, таван хувь нь залилах, 6.7 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас хохирчээ.