“Дэлхийн мисс 2016” тэмцээний шилдэг 11 миссийн нэгээр шалгарсан А.Баярцэцэг АНУ-ын Вашингтон хотноо ирэх наймдугаар сард болох “Амеркийн эх дэлхийн мисс” тэмцээнийг шүүхээр болжээ.
Жүжигчин, эдийн засагч, загвар өмсөгч мэргэжилтэй тэрбээр олон улсын авьяаслаг үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэгэн дор цуглардаг 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохдоо Монголын загварын түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлсэн юм.