Ерөнхий сайдын нэрэмжит цомын төлөөх бөхийн барилдаан болно
2020-10-21 09:481min

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Үндэсний бөхийн цомын төлөөх барилдаан урьдчилсан байдлаар ирэх арванхоёр дугаар сарын 05-нд зохион байгуулагдахаар төлөвлөж буй юм.
Барилдааныг зохион байгуулах ажлын хэсгийн хурал Биеийн тамир, Спортын газарт боллоо. Хурлаар барилдааны зохион байгуулалт, нээлт болон хаалтын үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна. Уг тэмцээнийг Спорт цогцолборт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.