Аравдугаар сарын 20-ны 00.28 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарцаар гарч явсан иргэнийг мөргөсөн зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал, тус дүүргийн 18 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө, “Тумбааш” дэлгүүрийн урд замд Toyota corolla Axio маркийн автомашины жолооч М нь явган хүний гарцаар гарч байсан явган_зорчигч Б-г мөргөжээ. Явган зорчигчийн биеийн байдал хэвийн, гэмтлийн зэрэг хараахан тогтоогдоогүй байгаа аж.
Хоногийн хугацаанд МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн 125 жолоочийг МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцсон байна.
Явган хүний гарц ойртмогц хурдаа сааруулаагүйгээс үүдэн энэ сард нэг хүүхэд амиа алдаж, нэг хүүхэд гэмтсэн.
1 comment
Гарцгаа үнэн зөв болго.
Төөрөгдүүлсэн гарчиг тавих гэмт хэрэг.