АХБ-ны төлөөлөгч Павит Рамачандран Монгол Улсын Саарал жагсаалтаас гарах үнэлгээ амжилттай болсныг онцоллоо

2020-10-20 13:321min0
b16679f79f76c67c63cdd63d55f5aeb9c509176c

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хүлээн авч уулзлаа.

Улмаар суурин төлөөлөгч  Монгол Улсын эдийн засгийн ерөнхий төлөвтэй холбоотой шинэчилсэн тооцоо судалгааг танилцуулсан бол, Монголбанкны Ерөнхиийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн ирээдүйн төлөв, сорилтууд болон дунд хугацаанд хэрэгжих “Банкны шинэтгэлийн хөтөлбөр”-ийн үндсэн зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчны шинэчлэлтийн талаар мэдээлэв.

Энэ үеэр хоёр талууд Монгол Улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг 2020 оны 5-р сард хэрэгжүүлж дууссан тухай болон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас 2020 онд багтаан гарах ажил, үүрэг даалгаврын баталгаажуулалт болох газар дээрх хяналт шалгалтын үнэлгээ энэ сард амжилттай болсон талаар ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд АХБ-аас банк санхүүгийн системийг шинэчлэн бэхжүүлэх, банкны дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй