Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн буюу 2020.10.20-ны өдрийн Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, мөн Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа талаар Авто тээврийн үндэсний төв цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Харин Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас Өвөрхангай аймгаас зүүн тийш 22 км “Ар задгай” гэх газарт цас  их хэмжээгээр орсоны улмаас  үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын зорчих хэсэгт  хальтиргаа гулгаа үүссэн байх тул иргэд,  тээвэрчид та бүхэн замын хөдөлгөөнд #оролцохгүй байхыг  АНХААРУУЛЖ байна.
Мөн салхи, шуурганы үеэр  малчид малаа ойрхон бэлчээрлүүлэх,  төөрөх, малтайгаа уруудах, хөгжлийн бэрхшээлтэй  иргэд, өндөр настан, бага насны  хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, орон нутгийн замд  зорчихгүй байж, хэрэв зайлшгүй шаардлагаар хол, ойрын замд явах тохиолдолд тээврийн хэрэгслийн  техникийн бүрэн бүтэн байдал,  шатахууны нөөцийг сайтар хангаж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг  сэрэмжлүүлж байна. Шаардлагатай тохиолдолд 7032102, 70327102, 7032101 утсаар холбогдоно уу” гэж мэдээлэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн