Би яг одоо юу хийх ёстой вэ? гэж бодож байна уу

Яг одооноос амьдралын хэв маягаа өөрчлөөд, эрүүл агаар, эрүүл хөрс, эрүүл орчин, эрүүл байгаль, эргэн тойрноо мөнгө олох сэтгэлээр хараад үз.

Эргэн тойрноо сайтар анзаарч эхлээрэй. Тэгээд өөрийн сэтгэлд багтаж буй хамгийн оновчтой бизнес сонголтыг хийгээрэй.

Бизнесийг хэрхэн эхлүүлэх гэсэн эргэлзээ, тээнэглэлийг яг одоо орхи.

Шилдэг жижиг бизнесийг заавал их дээд сургуульд сурч, эдийн засгийн мэдлэг олж авснаар эхлүүлдэггүй.
Хамгийн энгийн бизнес хамгийн том боломжийг авчирна.

Бүхий л цаг үеийн хүмүүсийн яавал хурдан баяжих вэ гэсэн энгийн асуултын цаана хамгийн энгийнээс бүтдэг хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа нуугдаж байдаг.

Бусдаас ялгаатай бодож сурах, хэзээ үйлдэл хийх, хэзээ завсарлага авах вэ гэдгээ тооцох нь бизнесийн амжилт, үйлдвэрлэгч байх ур чадварын өчүүхэн хэсэг юм.

Жижиг бизнесийг амжилт нь номын дуу сонсож, хэн нэгний тусыг хүлээх биш, хаврын ургац тариалалттай зэрэгцээд хүрзээ бариад төмс тарихаар сэтгэл шулуудан босоход оршино.

Би яг одоо юу хийх ёстой вэ? гэж бодож байна уу. Амжилтанд хүрэхийн тулд Танаас зөв бодох, бүтээмжтэй, бүтэмжтэй ажлыг эхлүүлэх зориг гаргах ёстой.

Таны цаг хугацаа илүү үнэтэй. Урсан өнгөрч буй цаг хугацааг ухаалгаар ашиглаж, хашаандаа ч болтугай ногоо тарь. Намар танай гэр бүл зах зээлийн үнэ шингэсэн өндөр өртөгтэй ногоонд мөнгө үрэхгүй. Газрын шимийг үнэгүй хүртэнэ.

Нэр хүндтэй их сургуулийн диплом Таны амьдралыг бэрхшээлээс авардаг гэж бодож байна уу. Үгүй ээ, жинхэнэ өөрийн зориг, сэтгэлээр бүтэж, хөдөлмөрлөж олсон орлого Танд амьдралын амт, таны амжилтыг мэдрүүлнэ.

Хөрөнгө оруулалгүйгээр хэрхэн мөнгө олох билээ гэж гайхан суугаа юм биш биз. Ертөнцийг үзэх үзлээ өөрчлөөл жижиг бизнесээ зоригтой эхлүүлж, хүчтэй, тууштай үргэлжлүүл. Үр дүн нь Танд шууд хөрөнгө оруулалт авчирна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн