Энэ сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн “Монголия Блю Стар” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрт 18:30 цагийн орчим жоншны бутлуурын машины шороонд хүн дарагдсан тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 19:10 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 28 км замыг туулан 20:23 цагт очиж тус үйлдвэрийн жоншны бутлуурчин 20 настай, эрэгтэй Т-ын цогцсыг 00:30 цагт гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгөв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн