Аравдугаар сарын 17-ны 18.45 цагийн орчимд СХД-н 22 дугаар хороо Тахилтын зам, Жаргалантын автобусны буудлын замд Toyota Prius маркийн автомашины жолооч А согтуугаар жолоо барьж, 42 настай, эрэгтэй Э, 3 настай, эмэгтэй Ц нарын 2 хүнийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ. Осол гарган зугтсан этгээдийг эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт зургаан хүний амь нас хохирсны хоёр нь хүүхэд байна.

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба зам тээврийн ослын шинжтэй 536 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Ослын улмаас 13 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт зургаан хүний амь нас хохирсны хоёр нь хүүхэд байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

-Явган зорчигч мөргөх хэлбэрээр-9
-Мөргөлдөх хэлбэрээр-2
-Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2020.10.17-ны 16.20 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Ямаат баг Өндөр толгой гэх газар /Аймгийн төвөөс зүүн тийш 130км/ шороон замд “Орхон” голын гүүрэн дээрээс Toyota Prius М жолоочтой автомашин онхолдож, жолооч 48настай, эрэгтэй М, зорчигч 51настай эрэгтэй Б нарын 2 хүний амь нас хохирсон.

2020.10.17-ны 19.57 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр 2-р баг Бэрхийн даваа баруун ам гэх газар /Лүн сумын төвөөс баруун хойш 27км/ асфальтан замд Nissan Tiida маркийн автомашин Kia Frontier маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 8 сартай, эмэгтэй С-н амь нас хохирсон.

2020.10.18-ны 19 цагийн орчим Дундговь аймгийн Дэрэн сум “Сул” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 10км/ шороон замд Kia Frontier Э жолоочтой автомашин нь улсын дугааргүй Даюун маркийн Г жолоочтой мотоциклтой мөргөлдөж, жолооч 34настай, эрэгтэй Г-ийн амь нас хохирсон.

2020.10.18-ны 12 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Дэрэн сум “Бэлэндалайн гарам” гэх газар /сумын төвөөс хойш 9км/ шороон замд Mitsubishi Minicab З жолоочтой автомашин нь Марзан шанд гэх голын эрэг мөргөж, жолооч 61 настай, эрэгтэй З-н амь хохирсон.

2020.10.18-ны 19.30 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р баг “Арвайн тал” гэх газар /аймгийн төвөөс баруун зүгт 18,2 км/ асфальтан замд Hyundai Porter маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 настай, эрэгтэй Н амь хохирсон.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 жолоочид арга хэмжээ тооцжээ. Давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 84 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

 

Эх сурвалж: ТЦА

By updown.mn

Мэдээний админ

One thought on “СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт зургаан хүний амь хохирлоо”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн